Нийслэлд 197 мянга орчим гэр хорооллын айл өрх байдаг ба 1 өрхийг жилд 3 тонн нүүрс түлшиндээ хэрэглэдэг гэж тооцоолоход нийт 600 мянга орчим тонн нүүрс түлшиндээ хэрэглэж жилд дунджаар:

  • 578,384 тонн хүлэмжийн хий

  • 304,414 тонн нүүрстөрөгчийн исэл,

  • 3,096 тонн дэгдэмхий үнс хаягдаж агаар болон газрын хөрсийг бохирдуулж байна.

Үүнээс гадна гэр хороололд амьдардаг иргэд маань өрхийн орлогынхоо 45-75%-ийг түлшиндээ хэрэглэж байгаа билээ.  Эдгээр тулгамдсан асуудлуудыг G-saver дулаан баригч маань тодорхой хэмжээнд бууруулж үр дүнгээ үзүүлж байна.

Та G-saver дулаан баригчийг хэрэглэснээр

  • Яндангаар шууд гадагшлах дулааныг багасгаж гэрт дулаан хадгалагдах хугацааг уртасгана.

  • Түлшний шаталт бүрэн явагдсанаар ялгарах утааны хэмжээ багасна.

  • Түүнчлэн гал асах хугацаа уртасч гал түлэх давтамж цөөрснөөр дунджаар 45 орчим хувийн түлшний хэмнэлт гаргана

Дээрх график нь энгийн зууханд гал асаахад гэр доторх дулаан 20 градусаас дээш хэмжээнд хэдэн цаг байхыг харуулсан харьцуулсан туршилтын үр дүн юм. G-saver дулаан баригч суурилуулаагүй байхад 4 цаг 59 минут байсан бол G-saver  дулаан баригч суурилуулсаны дараа 7 цаг 13 минут болж өссөн байна.

Гүүдшэйринг ХХК

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 5-р хороо М-Плаза 15 давхар 1502 тоот

 

Утас: (+976) 7611-0121, 7611-0321

goodsharing2010@gmail.com

Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2015 © Good Sharing