1. Байгаль орчин - Эрүүл ахуйд:
Ахуйн гаралтай хаягдал уснаас үүдэх хөрсний болон орчны бохирдол, түүнээс үүдэх агаар дуслын халдварт өвчлөлийг тодорхой хэмжээгээр багасгах.
Мөн өвлийн улиралд хаягдал усыг ил задгай асгаснаас үүдэх халтиргаа гулгаанаас шалтгаалан өндөр настан болон хүүхдүүд бэртэж гэмтэх зэрэг олон сөрөг үр дагавруудаас урьдчилан сэргийлэх.
2. Нийгэм - Гэр бүлд:
Иргэдийн угаалга хийхэд зарцуулдаг хугацааг хэмнэснээр тэдний гэр бүлдээ зориулах цагийг нэмэгдүүлэх.
Судалгаанаас үзэхэд ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд өрхийн хэрэглээний усаа худгаас зөөвөрлөдөг ба тэдгээр хүүхдүүдийн хөдөлмөрийг хөнгөвчилж, хичээл номдоо шамдах чөлөөт цаг бий болгох.
3. Эдийн засаг - Санхүү:
Зорилтот бүлгийн үйлчлүүлэгчдийн ойролцоо худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд манайхтай хамтарч ажилласнаар тэдэнд тогтвортой нэмэлт орлого олох боломжийг бий болгох.
Давхардсан тоогоор 4,000 гаруй үйлчлүүлэгчдэд бусад ижил төрлийн үйлчилгээнээс илүү хямдаар үйлчилгээ хүргэж байна.




Бидний үйлчилгээ нийгэмд дараах байдлаар эерэг үр дүнг бий болгож байна.
