"Дулаан баригчтай дулаан өвөлжье"
Дулаан баригч бүтээгдэхүүний ачаар 2 портер нүүрсээр өвөлждөг байсан бол энэ өвөл 1 портер нүүрсээр өвлийг өнтэй давсан. Өмнө нь 3 цаг болоод гал унтардаг байсан бол одоо 5-6 цаг болж байгаа. Түлшинд хэмнэлттэй сайхан бүтээгдэхүүн байна. Тоос шороо утаа униар ч багассан. Биднээс өөр бусад айл өрхөд энэхүү бүтээгдэхүүн маш их тус нэмэр болно гэж бодож байна. Тиймээс олон олон айл өрхөд бүтээгдэхүүнээ тарааж өгөөсэй гэж хүсч байна. Түлшний хэмнэлт гарган дулаан сайхан өвөлжих боломжийг олгосон дулаан баригчдаа баярлалаа.
Чингэлтэй дүүрэг 7-р хороо иргэн, Ч.Цэрэнхүү
"Ээлтэй бүтээгдэхүүн"
Чингэлтэй дүүрэг 7-р хороо иргэн, Ж.Хөхөө
Манай ам бүл 7 -уулаа 2 жилийн өмнө Улаанбаатар хотод нүүн орж ирсэн. 1 жилийн турш дулаан баригч бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Өмнө нь өдөрт 1 шуудай нүүрс 1 шуудай мод түлдэг байсан бол харин одоо 1 шуудай мод 1 шуудай нүүрсээ 3 өдөр түлж байна. Тэтгэврийн мөнгөнийхөө ихэнхийг түлээ нүүрсэнд зардаг байлаа. Харин дулаан баригч бүтээгдэхүүнийг хэрэглэж түлшний зардалдаа санаа зовох зүйлгүй болсон. Тэтгэвэрийн мөнгөөр амьдардаг бидэнд нилээдгүй тус дэм болж байна. Хөгшин настай бидэнд хөнгөн авсаархан болохоор хэрэглэхэд хялбар цэвэрхэн эд байна лээ. Гэр дотор утаа униар их гардаг байсан бол бүрэн арилсан. Дулаан баригч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн ард иргэдэд хүргэж байгаа Гүүднэйборс болон Гүүдшэйринг ХХК -ийн хамт олонд маш их талархаж байна. Сайн үйлс тань дэлгэрэх болтугай.