top of page

Хамтдаа бүтээсэн 10-н жил

Сайн байна уу? Гүүдшэйринг ХХК нь 2010 оны 08-н сарын 31ны өдөр байгуулагдаж байжээ. Өнгөрсөн 10-н жилийн хугацаанд биднийг дэмжин ажиллаж, урам зориг, санал хүсэлт гаргаж байсан, хамтран ажиллагч байгуулага мөн нийт үйлчлүүлэгч нартаа баярлалаа. Гүүдшэйринг ХХК нь өнгөрсөн 10-н жилийн хугацаанд нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулсаар ирсэн билээ. - Тухайлбал бид нийгэмд Дулаан баригч, Яндан, Сайжруулсан шахмал, Хувцас угаалгын газар бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд үзүүлж олсон ашгаа нийгмийн хөгжилд зориулж байна. Өдгөө манай байгуулага 30 гаруй ажилтан алба хаагч нартай, Улаанбаатар хотод 40 гаруй хувцас хүлээн авах гэрээт салбартай, хаалганаас хаалганд буй Д2Д гэсэн үйл ажиллагаа үзүүлж байна. ГҮҮДШЭЙРИНГ ХХК-нь : -Тухайн орон нутгийн нөөц баялаг дээр тулгуурлан үр дүнтэй шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. -Иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө тогтвортой хөгжлийн гарцыг хайна. -Олсон ашгаа нийгмийн эрх ашгийн төлөөх үйлсэд зориулна. гэсэн зорилгын доор ажиллаж байна. Бид нар илүү ихийг хийж чадна. Харилцагч хамтрагч та бүхэндээ баярын мэнд хүргэе!







Comments


Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page