top of page
Захирлын мэндчилгээ

Манай цахим хуудаснаас бидний санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч чадна гэдэгт итгэж байна. “Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар 2010 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээг нийгэмд үр нөлөө бий болгохын тулд хэрэглэгчдэд санал болгосоор ирсэн билээ.  Манай компанийн хамгийн анхны бүтээгдэхүүн буюу оновчтой технологит суурилсан G-Saver  дулаан баригч нь гэр хорооллын иргэдийн нүүрсний хэрэглээг бууруулах замаар хүрээлэн буй орчинд эерэг нөлөө  үзүүлж чадсан. “Сайн” хувцас угаалгын газар нь хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар гэр хорооллын эрүүл ахуйн  чанарт нөлөө үзүүлдэг. “Илч” шахмал түлш буюу боловсруулсан хувилбарт түлш нь шаталт сайтай, нарийн ширхэглэгт тоосонцор бага ялгаруулдаг зэргээрээ агаарын бохирдол буурахад  нөлөөлдөг.

 

Бид нийгэмд үзүүлж буй эдгээр эдийн засгийн үр нөлөөгөөр бахархахын зэрэгцээ хэрэглэгчдэдээ бий болгож буй үнэт зүйлийг үргэлжлүүлэн хүргэхийн тулд хичээнгүйлэн ажиллахдаа баяртай байдаг. Биднийг цаашид хөгжин дэвшихэд таны өгсөн санал хүсэлт ихээхэн хувь нэмэртэй учраас бидэнтэй холбоотой байгаарай.

Баярлалаа
Э. Аззаяа

Захирал,

 

Э. Аззаяа

bottom of page