top of page

Завхан аймагт G-Saver нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Завхан аймагт 5,000 ширхэг G-Saver бүтээгдэхүүн нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Good Neighbors олон улсын хүмүүнлэгийн байгууллагын захирал ноён СоТэВон, Завхан аймгийг төлөөлж Засаг даргын орлогч Ч.Пунцагнар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн үеэр Засаг даргын орлогч Ч.Пунцаг дэлхийн 30 гаруй улс оронд хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа явуулж буй Good Neighbors олон улсын байгууллагатай хамтран ажиллах эхлэл тавигдсанд, цаашид олон талт үйл ажилд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Манай аймгийн зүгээс 2014 оныг “ Байгаль орчин ногоон хөгжил”- ийг дэмжих жил болгон зарласан. Тус зорилтын хүрээнд G-Saver бүтээгдэхүүний санхүүжилтийн 22 хувь / 150 саятөгрөг/ -ийг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргалаа. Тиймд иргэд та бүхэн тухайн 135 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг 24 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болж байна.

Мөн G-Saver бүтээгдэхүүнийхээ 2 -р шатны жижиг үйлдвэрийг Улиастай хотод байгуулж 30 иргэнийг тогтвортой ажлын оронтоогоор хангах асуудлыг шийдлээ. Энэ нь ажилгүйдлийг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн нэгэн үйл хэрэг болж байна. Манай аймгийн иргэд түлшнийхээ 80 орчим хувийг модоор бэлтгэдэг байна. Тэгвэл G-saver-г хэрэглэснээр дээрх хувь тодорхой хэмжээгээр буурч, дунд бага орлоготой өрхийн орлого, төсөв хэмнэгдэх ,агаарыг цэвэршүүлэх эерэг талууд гарах нь ойлгомжтой.

G-saver-г зөвхөн Монгол улсад зориулж бүтээжээ. Тус бүтээгдэхүүнийг нийлүүлэх төсөл 2010 оноос Улаанбаатар хотод хэрэгжиж 4 жилийн хугацаанд сайн үр дүн үзүүлсээр байгаа билээ.

Эх сурвалж : www.zavkhan.gov.mn

Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page